МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Музейн тухай хуулийн төслийг Байнгын хороо болон Нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлдэж хуралдлаа
2021.01.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Музейн тухай хуулийн төслийг Байнгын хороо болон Нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлдэж хуралдлаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14.00 цагаас Үндсэн хууль танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам ахлаж Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.

Музейн тухай хуулийн ажлын хэсгийн хуралдаанд хуулийн төслийн ажлын хэсэг байгуулсан Байнгын хорооны тогтоол болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд ажлын дэд хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй нийт 30 саналын томьёоллыг хэлэлцэж, санал хураалт явууллаа.

ШИНЭ МЭДЭЭ