МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Энх-Амгалан: Хүний эрх гэсэн нэрийдлээр бүх зүйлийг хааж болохгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,01,13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Энэ хууль гарвал аж ахуй нэгж эрхэлж байснаас хөлсний ажилтан болсон нь дээр юм байна. Цалин олгоогүй бол,томилолтоор ажилсан бол,илүү цагаар болон баяр ёслолоор ажиллуулсан бол, өөр ажилд шилжүүлсэн бол торгоно гээд 24 заалттай.

Ажил олгож байгаа хүмүүс маш их эрсдэл үүрч ажилладаг. Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулна. Эхний шатанд зөвшилцөх замаар хөдөлмөрийн зуучлагч, арбитр,дараагийн шатанд ажил хаялт зохион байгуулна гэнэ. Туслах малчны эхнэрт нь хүртэл цалин өгөхөөр заажээ. Ажил олгогчийг мангас байдаг юм шиг ойлгож болохгүй.

Тодорхой эд хөрөнгө хариуцаж байгаа хүнээс бид бичиг баримт шаардаж болохгүй нь. Ажил олгогчоос мэдээлэл цуглуулж болохгүй гэнэ. Ажилд орох гэж байгаа хүнээс жирэмсэн эсэхийг нь асууж болохгүй юм байна. 6 сарын дараа дикретээ аваад явбал би шинэ хүн хайх уу? Хүний эрх гэсэн нэрийдлээр бүх зүйлийг хааж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ