2021.01.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Нямбаатар: Иргэний хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийн талаар тодруулна уу?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Засгаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг, дагуулж өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хууль дээр ажлын хэсэг гаргаад ажиллах нь зөв байх.

Хүссэн ч эс хүссэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр хэсгийг хийж дуусмагц, ажлын хэсгээс гаргасан саналын хүрээнд дагуулж эрүүгийн хэргийн хуульд өөрчлөлт оруулах асуудал дэгээрээ яригдана. Одоо бол байнгын хороонд зөвхөн зөрчлийн тухай хууль дээр нь ажлын хэсэг гаргаад ажиллъя.

Миний болгоомжлол бол иргэний хуульд оруулах өөрчлөлт юм. 2002 оны иргэний хууль хүчин төгөлдөр үйлчилээд бараг 20-иод жил болчихлоо. Хөдөлмөрийн харилцаа диспозитив харилцаа юм. Ажил олгогч, ажилтан хоёр өөр хоорондоо хөдөлмөрийн нөхцөлөө тохирч хөдөлмөрийн харилцаа үүсгэдэг харилцаа. Үүнтэй зэрэгцэж контрактийн гэрээ буюу хөлсөөр ажиллах гэрээг иргэний хуулийн гэрээний зарим төрөлд нь тусгайлж томьёоллыг илүү тодотгож өгье гэдэг өөрчлөлтийг Иргэний хуульд оруулж ирэх гэж байна. 2002 оны Иргэний хуулийн ажлын хэсэгт байсан эрдэмтэн судлаачидтай ярьсан уу?

Өөрийн онцгой мэдлэг, өндөр ур чадвараа ашиглуулж байгаа тэр гэрээг хөлсөөр ажиллах буюу контрактын гэрээ гэж сүүлийн 20-иод жил нэгэгт тогтсон хэвшмэл ойлголт болгосон. Үүнтэй зэрэгцүүлж хийгддэг Хөдөлмөрийн гэрээ бол тусдаа. Энэ хоёрын зааг ялгааг гаргах Дээд шүүхийн тайлбарыг үндэслэж энэ ойлголтыг оруулж ирж байгаа гэж та хэллээ. 

Зөрчлийн тухай хууль дээр шинэ ажлын хэсэг гаргаад, өргөн барих гэж байгаа төсөл болон агуулгатай нийцүүлээд ажлын хэсэг ороод ирж байна. 

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа.

2002 оны Иргэний хуулийг боловсруулах УИХ-аар өргөн барьж хэлэлцүүлэх ажлыг би тэр үед Хууль зүй дотоод хэргийн дэд сайд байхдаа зохион байгуулж, хоёр жил янзалж байж 2002 онд УИХ-аар батлуулж байсан юм. Тэнд ажиллаж байсан хүмүүстэй зөвлөлдсөн. 

ШИНЭ МЭДЭЭ