МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

4 давхарын өндөртэй ЭРДЭНЭТ ХОТ бичиг асна
2019.05.31
Орон нутгийн хөгжил

4 давхарын өндөртэй ЭРДЭНЭТ ХОТ бичиг асна

"Гэрэлтэй Эрдэнэтхөтөлбөрийн хүрээнд олон сайхан төслүүд Эрдэнэт хотноо хийгдэж байгаа билээ.

Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн болон Автоспорт сонирхогч "ХБүүст клуб"-ын залуучууд хамтран өнгөрсөн 3 сарын сүүлээр "Гэрэлт Хайрхантөслийг Засаг даргын орлогч А.ТүвшинжаргалС.Батжаргал нарт хүлээлгэн өгсөн билээОрхон аймаг нь Эрдэнэт хот статусаа авахаар удаан хугацаанд хүлээж байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. 

Хотын статус авсанаар татварыг өөрийн хотод төвлөрүүлэххүн амын бодлогыг цогцоор шийдвэрлэхнэмэлт орлоготой болох гээд олон давуу талууд үүснэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шалтгаалан Эрдэнэт хот болох эсэх нь шийдвэрлэгдэх тухай ярьж байгаа ч Эрдэнэтийн залуучууд санаа нийлэн ЭРДЭНЭТ ХОТ гэсэн бичгийг Баян-Өндөр хайрхан дээр асааж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ЭРДЭНЭТ ХОТ статусыг өгөхийг уриалан санаачилж байгаа юм байна.

Баян-Өндөр хайрхан дээр асах ЭРДЭНЭТ ХОТ гэсэн бичиг нь өндрөөрөө 8 метрөргөнөөрөө 6 метрийн урттай байх бөгөөд суурьтайгаа нийлээд 11 метр өндөр буюу 4 давхар байшингийн хэмжээтэй харагдах аж. 

Мөн цастай үед шараарбаяр наадмын үеэр төрийн далбааны өнгөөр асахаар тохиргоотой хийх аж. Тус төслийн санхүүжилтийг нарийвчлан тооцожнийт хөрөнгө оруулалтыг Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн болон автоспорт сонирхогч залуучууд нэгдэн хийхээр болсон байна. 

Тус зураг төслийг аймгийн зүгээс мэргэжлийн байгууллагуудаар нягтлан шалгуулж эскиз зургийг батлах явц хийгдэж байгаа юм байна. Баян-Өндөр хайрхан нь тахилгат хайрхан учраас газрын байрлалыг солих магадлалтай байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ