БНСУ-д суралцуулахаар оюутны тэтгэлэг зарлагдлаа
2019.01.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БНСУ-д суралцуулахаар оюутны тэтгэлэг зарлагдлаа

Сөүлийн Христийн Их Сургууль нь 1937 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл маш олон чиглэлээр бакалавр, магистр, докторын зэргээр оюутан суралцуулж байна.

Их сургуулийнхаа дэргэд Солонгос хэлний төвтэй бөгөөд тус төвөөр дамжуулан Солонгос хэлийг зааж сурган шаардлага хангасан гадаад оюутан, сурагчдыг өөрийн сургуульд элсүүлдэг. Нийгмийн ухааны ангиуд ихтэй ба зөвхөн шашны ангид элсэн орсон оюутанд л шашны хичээл ордог бөгөөд бусад чиглэлийн ангиудад шашны хичээл ордоггүй байна.

Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн нь олон салбарт ажиллаж байгаан дээр боловсролын салбарт гадаадад тэтгэлэгтэйгээр оюутан залуучуудыг сургах боломжийг гарган өгч ажиллаж байна. Орхон аймаг, Эрдэнэт хот нь Христийн чуулган ихтэйн дээр итгэгч нар ихтэй байдаг учраас тус итгэгч оюутан залуучуудад зориулан Сөүлийн Христийн Их Сургуулийн хэлний бэлтгэлт 1 жил үнэ төлбөргүй суралцах боломжоор Эрдэнэтийн оюутан залуучуудаа хангаж байна.

Сөүлийн Их Сургуулийн Хэлний Солонгос хэлний төвтэй 1 жилийн хугацаанд 3 оюутныг тэтгэлэгтэйгээр суралцуулах гэрээг 2019 оны 04 сарын 18-ны өдөр зурж баталгаажууллаа. Орхон аймаг, Эрдэнэт хотод байрлах Христийн сүмүүдийн Пастеруудын нийгэмлэгтэй хамтран энэхүү оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтыг удахгүй зарлана.

 


Сөүлийн Христийн их сургуулийн солонгос хэлний төвд 100%-ийн тэтгэлэгтэй оюутан элсүүлэх журам

БНСУ-ын Сөүлийн Христийн их сургууль болон Эрдэнэт хотын Хөгжил бодлого судалгааны хүрээлэн харилцан ойлголцол, нөхөрсөг харилцаан дээр тулгуурлан боловсролын салбарт хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Сөүлийн Христийн их сургуулиас тавьсан шаардлагын дагуу тус сургуулийн солонгос хэлний төвд 1 жилийн хугацаатай 100% тэтгэлэгээр үнэ төлбөргүй сурах 3 оюутанг элсүүлэх юм. Сөүлийн Христийн их сургууль нь 1937 онд байгуулагдсан бөгөөд Библи судлал, Теологийн өргөтгөсөн сургалт, Үйлчлэлийн сургуулиас гадна нийгмийн чиглэлийн мэргэжилүүдээр сургаж Христчин боловсрол, мэргэжил хоёрыг зэрэг олгодог сургууль юм.

Элсэгчидэд тавигдах шаардлага:

  • 1.Уг элсэгч нь итгэл үнэмшилийн хувьд Христэд итгэгч байх бөгөөд нутгийн чуулганд хамрагддаг байна.
  • 2.Элсэгч нь суурь боловсрол эсвэл Христчин сургуулиудын аль нэгийг дүүргэсэн байна. Жишээлбэл: /Илгээлтийн сургууль, YWAM, Библи судлалын сургууль гэх мэт/
  • 3.Элсэгч нь нутгийн чуулганд эсвэл шат шатны сургуулиудад үйлчилсэн бол энэ нь давуу тал болно.
  • 4.Элсэгч нь Орхон аймгийн харъяат байх бөгөөд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан тохиолдолд ёс зүйн анхааруулга бичгэнд гарын үсэг зурж, суралцах гэрээний дагуу үүрэг хүлээнэ.
  • 5.Элсэгч нь англи хэлний түвшин тогтоох шалгалт өгнө.

Шалгалтыг зохион байгуулах:

  • Уг сургуульд оюутан элсүүлэх шалгалтыг 2019 оны 05-р сарын ..... өдөр..... цагт "Амьд Үг-Эрдэнэт" чуулганы байранд зохион байгуулна. / Амьд Үг-Эрдэнэт чуулганы байр нь Хуримын ордоны баруун тал буюу "Русский дом" рестораны хаалгаар ороод 3 –р давхарт байрлаж байгаа. Харилцах утас: 8018-9101 /
  • Элсэгч нь шалгалтад ирэхдээ өөрийн гэр бүлийн Христ итгэлт хүмүүс эсвэл чуулганы удирдагч ахлагч, эсвэл итгэл нэгт ах дүү, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэх бөгөөд Пасторын тодорхойлолт, Найзын тодорхойлолт, Гэр бүлийн гишүүний тодорхойлолтыг бөглөх юм.
  • Шалгалт англи хэлний түвшин тогтоох шалгалт байх бөгөөд шалгалтанд ирэхдээ тест бөглөх бал, шалгалтын цаас тавих хатуу хавтастай ирнэ.

Элсэгчийн шалгалтад ирэхдээ бүрдүүлэх бичиг баримт:

  • 1.Иргэний үнэмлэх эсвэл цахим тодорхойлолт
  • 2.ЕБС төгссөн бичиг баримт эсвэл Христчин сургууль төгссөн бичиг баримт
  • 3.4 хувь цээж зураг

Тэтгэлэгтэй сурах оюутныг шалгаруулах:

  • Шалгалтын материалыг мэргэжлийн багш шалгах бөгөөд хамгийн өндөр оноо авсан 3 элсэгчийг пасторын тодорхойлолт, үйлчилсэн байдал зэргийг харгалзан үзэж шалгаруулна.
  • Тэтгэлэгээр суралцах оюутнаар шалгарсан тохиолдолд хариуцлагын гэрээ байгуулж, тус улсад хууль бусаар оршин суухгүй гэх мэт заалтуудыг тусгасан Амлалтын бичигт гарын үсэг зурна. Шалгарсан элсэгчидэд сургуулиас урилга ирэх бөгөөд энэхүү урилгаа БНСУ-ын элчин сайдын яаманд өгч виз гаргуулна. Виз гарах эсэхийг өөрсдөө хариуцна. БНСУ-ын элчин сайдын яамнаас хамаарах асуудал учраас визний тал дээр Сөүлийн Христийн их сургууль, Эрдэнэтийн хөгжил бодлого судалгааны хүрээлэн, шалгалтыг зохион байгуулагчийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Сөүлийн Христийн Их Сургуулийн дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.scu.ac.kr

ШИНЭ МЭДЭЭ