2021.01.13
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар улс төрийн намын бүртгэлийг хийлгэх хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,01,13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санал хэллээ.

Улс төрийн намын бүртгэлийг Улсын дээд шүүхийн иргэний танхим дээр гурван хүний бүрэлдэхүүнтэй хийж байна. Эрх баригчид цөөхөн тооны шүүхчид нөлөөлөх нөлөөллөөс гарахын тулд нийт шүүгчээрээ хийе гэж байгаа.

Сая баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Хууль зүй дотоод хэргийн яам, Улс төрийн намын тухай хуулийг боловсруул батлуулах талаар тогтоолоор үүрэг болгосон.

Үүнтэй холбогдуулан Улс төрийн намын хууль батлагдмагц нийт сонгогчдын нэг хувиас доошгүй хэмжээний гишүүнчлэлтэй улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэнэ. Хуулийг хэрэгжих хугацаан дээрээ 28 оноос хэрэгжүүлэхээр оруулах хэрэгтэй.Улсын дээд шүүхийн 24 шүүгчээ шударга ёс гэж харж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо нөгөө намаа бүртгэнэ, бүртгэхгүй гэж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ