МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.13
Хууль, эрх зүй

Ц.Сэргэлэн: Шүүгчийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг дордуулж болохгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,01,13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Шүүгчид нэмэгдэл олгох тухай журам батлах тухай тогтоолын хоёрдугаарт докторын зэргийн нэмэгдлийг Шүүгчид олгох үндсэн цалингийн 10 хувиар олгоно гэж байгаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 3-р хавсралтаар төрийн албан хаагчдад докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам батлагдсан.

Одоо төрийн албан хаагчдад энэ зэргийн нэмэгдэл олгож байна. Жишээ нь: ШУ-ны докторын зэргийн нэмэгдэлд албан тушаалтны цалингийн 20 хувь гэж заасан. Харин өнөөдрийн заалтыг харахаар доордуулаад орж иржээ.Засгийн газрын тогтоолоор ядаж 20 хувь болговол дээр гэж харж байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Б.Энхбаяр:

Чуулганы хурал дээр Шүүгчдийн нэмэгдэл дээр асуудал гараад байгаа. Ц.Сэргэлэн гишүү санал гаргавал дэмжинэ. 

ШИНЭ МЭДЭЭ