МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​БНХАУ- ын ӨМӨЗО-ны XING TAI групп компани​йг Монгол улсад урилаа
2019.04.26
Гадаад харилцаа

​БНХАУ- ын ӨМӨЗО-ны XING TAI групп компани​йг Монгол улсад урилаа

Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн Тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ БНХАУ- ын ӨМӨЗО-ны XING TAI групп компани (Зам барилга, гүүр, хот төлөвлөлт)-ийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагаа өрнүүлэн бүтээн байгуулалтын чиглэлд хамтран ажиллах санал тавьжээ. Тус уулзалтаараа 150000 - 200000 хүнтэй жижиг хотын төлөвлөлтийг хийх боломж судалгааны талаар ярилцсан байна.

Xing Tai Групп нь Ордос хотын нийт барилгын 80-ийг дангаар барьж байгуулсан компани юм байна. Эрдэнэт хотын наадмын талбайн төлөвлөлтийн дагуу зурагдсан Спортын битүү ордоныг хамтран барьж байгуулах төслийг мөн ярилцжээ.

Дашрамд өгүүлэхэд тус компани 40000 хүний суудал бүхий 4 ч том цэнгэлдэх хүрээлэнг бүтээн байгуулсан туршлагатай бөгөөд өнгөрсөн жилийн дэлхийн миссийн тэмцээнийг Ордос хотноо хамгийн том цэнгэлдэх хүрээлэндээ зохион байгуулжээ. Тус компанийн удирлагууд 2019 оны 06 сард Монгол улс, Эрдэнэт хотноо хүрэлцэн ирэхээр болжээ.

ШИНЭ МЭДЭЭ