Эрдэнэт хотын гарааны бизнесийг дэмжиж  SMS Start Up - тай хамтран хөтөлбөр хэрэгжүүллээ
2019.04.26
Орон нутгийн хөгжил

Эрдэнэт хотын гарааны бизнесийг дэмжиж SMS Start Up - тай хамтран хөтөлбөр хэрэгжүүллээ

Хүмүүс хэн мөнгө өгсөн тухай ярьдаг. Бид бол хэн юу хийж бүтээж байгаа тухай ярьж байна. Инноваци, шинэ бүтээл, шилдэг санаа гэдэг өөрөө баялаг. Мөнгө бол түүнд туслах л хэрэглэгдэхүүн. Залуучууд маань хөгжиж байна.

Дэлхийтэй илүү хөл нийлүүлэх, хуучин арга барилаасаа салах, дэлхийг ойлгох, чадварлаг хүмүүсээс суралцах шаардлага бол бий. Орхон аймаг, Эрдэнэт хотын бизнес эрхлэгчид, ялангуяа гарааны бизнес эрхлэх гэж оролдож буй хүмүүстээ зориулан SMS Start Up - тай хамтран хөтөлбөр хэрэгжүүллээ. Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулах, цаашлаад үйлдвэржилтийг тэлэх бодлого барин ажиллах нь Монгол улсын Засгийн газар болон төрөөс дэмжиж буй бодлого юм. Тус хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчиддээ "төсөл хэрхэн бичих", "Хэрхэн амжилттай бизнес болгох", "Санхүүгийн чадамжийг хэрхэн сайжруулах" гээд олон төрлийн багц сургалтуудыг явуулсан бөгөөд 2 үе шаттайгаар сонгон шалгаруулалтыг хийж дуусгалаа. Цаашлаад Эрдэнэт хотод бизнес хөгжлийг дэмжих төвөөс гадна START UP буюу гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг байгуулахаар болсоноо зарлалаа.

ШИНЭ МЭДЭЭ