МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэт хотын ногоон төсөлд зориулж 1000 мод шинээр тарилаа
2019.10.14
Орон нутгийн хөгжил

Эрдэнэт хотын ногоон төсөлд зориулж 1000 мод шинээр тарилаа

Эрдэнэт хот, ногоон хот болон сүндэрлэж хүн амьтан, ургамал амьдрах хамгийн таатай, төгс хоттой байхын тулд Эрдэнэтийн иргэн бүр жил бүрийн энэ өдрүүдэд мод тариалдаг. Нэг мод, нэг үг, нэг үйлдлээс бидний хүсч, мөрөөдөөд байгаа Австрали, Швецари, Канад шиг сайхан хотыг бий болгож чадна. Өөрт байгаа үнэт зүйлээ улам тордож арчилж чадвал хүний сайхан зүйлд дурлаж биш өөрийнхөө сайхан хотод аз жаргалтай амьдрах боломжийг үр хүүхэддээ өвлүүлнэ гэсэн зорилготойгоор "Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн"-ийн тэргүүн БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН санаачилгаар Орхон аймгийн "Монголын ёс заншлын цогцолбор"-т Үндэсний мод тарих өдөр буюу 10 сарын 12-ны өдөр 1000 мод тарих уриалгыг гарган, ААН байгууллага хувь хүмүүс, найзууд хамтран тариаллаа.

Энэ аянд "Солосэйф" ХХК, "Орхон аймгийн хоккейн холбоо", "Х бүүст, "Эрдэнэт Сайхан бүсгүйн" групп, "Золотой руно "ХХК," Бид зорилготой" ТББ-ийн хамт олон,Энэрэл төв, Ахмадын холбоо , сургууль цэцэрлэгүүд нэгдэж 1000 мод тарьж суулгалаа. Модны үр суулгахаас илүү түүнийг арчилж, тордох нь хамгийн чухал байдаг. Тиймээс суулгасан модоо байнга арчилж, сүрлэг ойг хамтдаа бүтээх зорилго тавьж амралтын өдрөө Эрдэнэтчүүд үр бүтээлтэй өнгөрүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ