Их бүрэн шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэлийг БОЭТ хүлээлгэн өглөө
2019.05.04
Орон нутгийн хөгжил

Их бүрэн шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэлийг БОЭТ хүлээлгэн өглөө

"Гэрэлтэй Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт, ялангуяа хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, эрүүл шүдтэй өсөн бойжуулахад анхаарах зорилгоор ЗГХЭГ Дэд дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар "БНСУ-ын иж бүрэн гурван шүдний тоног төхөөрөмж"-ийг Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалд хүлээлгэн өгч, цаашлаад Эрдэнэт хотноо Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүлээлгэн өглөө.

"Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн" 2017 оноос эхлэн "Сэтгэл шингэсэн хот" төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд нийгмийн олон талт үйл ажиллагааг Эрдэнэт хотод хийж хэрэгжүүлж эерэг, бодит үр дүнг чухалчилж ажилласаар өнөөг хүрлээ.

Судалгаагаар ахмад настан, бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр гардаг тул энэхүү тоног төхөөрөмж нь тус өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэн бүрэн эмчлэнэ гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ