Эмнэлгүүдэд дутагдаж байсан хэвтэрийн орыг хандивлалаа
2019.04.26
Орон нутгийн хөгжил

Эмнэлгүүдэд дутагдаж байсан хэвтэрийн орыг хандивлалаа

Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн иргэдэд үйлчилдэг тул орны хүрэлцээ муу байдаг аж.

Орхон /МОНЦАМЭ/ "Эрдэнэт бодлого, судалгааны хүрээлэн" ТББ-ийн Тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Эрүүл мэндийн газарт эмнэлгийн дөрвөн ор бэлэглэлээ. Эмнэлэгт нэн шаардлагатай байсан зориулалтын орыг хүлээлгэн өгөх үеэр "Удахгүй БНСУ-д айлчилж БОЭТ-ийг Шихэн хотын нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, хамтран ажиллах боломжоор хангуулна" гэж эмнэлэгийн удирдлагуудад мэдэгдсэн юм.

Тус төрийн бус байгууллага ирэх сард ахмадуудад үнэ төлбөргүй үйлчлэх фитнесс төвийг Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран нээхээр болжээ. Мөн бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарч найман багт шүдний иж бүрэн тоног, төхөөрөмж олгох бөгөөд үүнийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа аж.

Одоогоор гурван багийн тоног төхөөрөмж ирсэн бөгөөд төхөөрөмжүүдийг алслагдсан багийн Өрхийн эрүүл мэндийн төвд олгоно.

ШИНЭ МЭДЭЭ