МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орхон аймгийн эмнэлэг бүрт утлагын аппарат бэлэглэлээ
2019.04.26
Орон нутгийн хөгжил

Орхон аймгийн эмнэлэг бүрт утлагын аппарат бэлэглэлээ

Орхон /МОНЦАМЭ/ "Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн" ТББ-ийн Тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төв, БОЭТ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалах "Найдвар" төв зэрэг 30 гаруй байгууллагад 80 утлагын аппарат бэлэглэлээ.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ өөрийн гурван цуврал номынхоо борлуулсан орлогоос дээрх аппаратыг авчээ. Нийт 1733 номоороо 80 гаруй утлагын аппарат авч өгсөн нь ханиад, томууг ихэссэн энэ үед цаг үеэ олсон ажил болжээ. Тэрбээр эмнэлгийн байгууллагуудыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлээрэй гэдгийг ч хэлж байсан юм.

Утлагын аппарат нь ханиад, томууг хурдан эдгээхэд ихэд ач холбогдолтой юм. Тодруулбал, зориулалтын эм, шингэнийг аппаратад хийж утахад ханиад, томууны вирусыг устгах үйлчлэл нь эм ууж хэрэглэхээс илүү байдаг ажээ. Удаан эдгэрэлттэй ханиаданд олон төрлийн эмийг 7-оос дээш хоног уух тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь ходоод, гэдэс хямраах, дархлаа бууруулах сөрөг үр дагавартай байдаг бол утлагын аппаратанд зориулалтын эмийг хийж насны онцлогоос нь хамаарч 2-10 минут хүртэл утаж эмчилдэг. Энэ нь илүү үр дүнтэй гэнэ.
Тиймээс эмч нар ханиад, томуу нь хүндэрсэн хүүхэд, иргэнд утах зөвлөгөө бичиж өгдөг. Харин хувийн эмнэлэгт нэг удаа утуулахад 5000 төгрөг байдаг.

ШИНЭ МЭДЭЭ