"Эрдэнэтийн инээмсэглэл" гэрэл зургийн уралдаан зарлажээ.
2019.04.26
Орон нутгийн хөгжил

"Эрдэнэтийн инээмсэглэл" гэрэл зургийн уралдаан зарлажээ.

Бухимдал илүүрхсэн энэ нийгэмд дутагдаж байгаа нэг зүйл бол инээмсэглэл. Инээмсэглэсэн хүнээс гарах энерги бусдад сайн сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл #ББ буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс "Эрдэнэтийн инээмсэглэл" гэрэл зургийн уралдаан зарлажээ.

Хүн бүр өдөр тутамдаа зураг дарж байдаг. Өөрийнхөө, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд,идэх дуртай хоолныхоо зургийг ч авдаг. Тэгвэл энэ удаад төрөлх хотынхоо инээмсэглэлийг олон нийтэд таниулцгаая.

Та амьдарч буй хотоо хэрхэн хардаг вэ, таны хотын инээмсэглэл нь юунд оршдог вэ. Өөрөө эсвэл хүрээлэн буй хүмүүс, бүтээн байгуулалт, ажлаа тараад гэрлүүгээ яарах аав ээж, аз жаргалтайгаар тоглох бяцхан үрс Эрдэнэт хотыг инээлгэдэг үү. Таны дурангаар Эрдэнэтийн инээмсэглэл ямар байхыг хамтдаа харцгаая. Ялагч нь Samsung galaxy S9 загварын гар утасны эзэн болсон байна. Тус уралдаан залуучуудын идэвхитэй байрладаг сошиал орчинд өрнөсөн бөгөөд Эрдэнэт хотын маш олон хүн бүтэн 10 гаруй хоногийн туршид инээмсэглэлээр өөрийгөө, найзыгаа, гэр бүлээ чимэн оролцсон байна.

ШИНЭ МЭДЭЭ