МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Т.Энхтүвшин: Хуулийн төсөлд найруулгын саналтай байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.13/ хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа: 

Хуулийн төслийн 6.6-р зүйлд музей үүсгэн байгуулагч музейн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг санхүүжүүлнэ гэж бичвэл ямар вэ? Заавал үүрэгтэй гэж бичих шаардлага байна уу? 6.7-р зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол музейн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс хуулийн хүрээнд хандив тусламж авч болно. Хуулийн хүрээнд гэдгийг хасаад 6.8, 6.9-р заалтыг нийлүүлэхгүй бол задарсан юм байна. Музейн хандив нь тусламжид нээлттэй ил тод байна гээд нийлүүлээд биччихвэл зүгээр байна. 

Түүний асуултанд Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариуллаа.

Хуулийн заалтын 6.6-р заалтын хувьд музей үүсгэн байгуулагч музейн үйл ажиллагаанд шаардлагатай зардалыг санхүүжүүлэх үүрэгтэй гэж зааж өгөх нь зөв байх. Тэгэхгүй бол хувийн музей байгуулчихаад дараа нь улсаас мөнгө нэхээд байх магадлалтай юм. Бусад таны хэлдэг зүйлсийг редакцийн засвараар аваад явчихъя.

ШИНЭ МЭДЭЭ