2021.01.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Т.Энхтүвшин: Суурьшлын бүс буюу 100 метрийн дотор гэж тусгах нь зүйтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.13/ хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа:
Хуучин бол гэр хороололд шатахуун түгээх станц барьвал 500 метрт барина гэсэн заалт байсан. Энэ хууль нь өөрчлөгдөөд суурьшлын бүсээс 100 метр газарт шатахуун түгээх эсвэл барилга байгууламж барьж болно гээд барилгын тухай хуульд явж байгаа. Тэгэхээр музейн тухайн хуульд 100 метрээр нь байлгахгүй бол айл, өрхүүдэд 100 метрт байж болоод байдаг, музей болохоор 500 метрт байна гээд байж болмооргүй байна.
Түүний асуултанд Соёлын дэд сайд М.Батбаяр хариуллаа.