2021.01.14
Хууль, эрх зүй
Д.Тогтохсүрэн: Томилогдоогүй 13 шүүгчийн асуудлыг ажлын хэсэг ярьсан уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021,01,24/хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн,Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
Энэ хууль өргөн баригдсанаасаа хойш 2 парламент, 2 чуулган дамжиж хэлэлцэж байна. Сүүлийн үед Шүүхийн тухай хуультай холбоотой буруу, ташаа мэдээлэл гарч байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг УИХ булааж авч байна гэж. Өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ шүүхийг хараат бус байхаар чиглэсэн. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой эрх зүйн шинэчлэл юм.
2013 онд шүүгч нарыг чөлөөлөөд буцааж томилохдоо 13 шүүгч томилогдоогүй үлдсэн байдаг. Энэ шүүгч нарын асуудлыг ажлын хэсэг ярьсан уу? Шүүхийн Ерөнхий Зөвлөл 13 шүүгчийн асуудлыг ярьсан уу?
УИХ-ын гишүүн, Х.Нямбаатар:
2013 онд Шүүхийн багц хууль батлагдсантай холбогдуулан бүх шүүгчдыг чөлөөлөөд эргэж томилохдоо 13 шүүгчийг эргүүлж томилоогүй. Үүнийг шүүгчид бусад шүүгч нарт дохио, санамж боллоо гэж харсан.Тэр 13 шүүгч нар эргэж томилогдох хүсэлтээ Шүүхийн Ерөнхий Зөвлөл, МУ-ын Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд удаа дараа хандсан.
Энэ байгууллагууд асуудлыг шийдвэрлээгүй. Бид ажлын хэсгээр ярилцаад Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх хуульд нэмэлт зүйл оруулаад энэ 13 шүүгчийг шинээр байгуулах Шүүхийн Ерөнхий Зөвлөл дахин томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой заалт оруулъя гэж миний бие санал хураалгасан. Гэхдээ ажлын хэсэг болгон чуулган дээр дэмжигдээгүй.Бид тэр 13 хүмүүсийн асуудлыг шийдэх хэрэгтэй.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
2013 онд 13 шүүгчийг чөлөөлөгдөхөд хууль зүйн үндэслэл байгаагүй.Тухайн үед би Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж хандаж байсан. Одоо ч энэ итгэл, үнэмшил дээрээ байгаа.Асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдэж болно.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05