МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.14
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Шүүхийн ил тод байдал нь бодит байдалд хэр нийцэж байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.24/ хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа:

Өчигдөр шинэ Үндсэн хуулийн өдөр боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2016-2020 оны УИХ нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах түүхэн үйл явцыг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 40 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Үүний нэг нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байгаа юм.

Яагаад шүүхийн тухай ярьж байна гэхээр Шүүхийн нэр хүнд ард түмний дунд унасан. Шүүхэд итгэх итгэл алдарсан. Энэ юунаас болсон гэхээр шүүхийн байгууллагын буруу биш юм. Энэ бол шүүхийн буруу тогтолцоог бий болгож түүгээрээ дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлэх гэсэн эрх мэдэлтэн буруутай юм. Шударга шүүгчид энд буруутай биш байгаа юм. Зориудаар бий болгосон хонгилийн шүүгчид, хууль завхруулах гэсэн тэр шүүгчид буруутай. Улстөрийн хуйвалдаанд орсон захиалгатай, ардаа эзэнтэй, томилгоогоор тавигдсан энэ шүүгчид буруутай юм. Тийм учраас үүнийг өөрчлөх гэж зүтгэж байна. Хоёр удаагийн парламент, гурван удаагийн чуулган дамжиж олон гишүүд санал онолооо уралдуулан явж байгаа юм. Энэ талаар Нямдорж сайд хамгийн их дуугардаг байсан. Шударга шүүх, хүнийг хэлмэгдүүлэхийн эсрэг хамгийн их дуугардаг байсан. Тийм учраас өөрөө энэ хуулийг өргөн барьсан. Түүнийг өлгийдөж авсан хүн нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар байна.

Мөн энэ хуулийг үзэл баримтлалыг нь өөрчилчихгүй, хамаагүй хадууруулчихгүй, зөв гольдиролд нь авч явсан хүн бол Ажлын хэсгийн дарга Энхбаяр байна гэж бодож байгаа. Энэ хуулийн байгууллагын ажлыг хийх гол зүйл нь шударга хуулийг тогтоох гэж энэ бүгдийг хийж байна. 

Энэ удаагийн хууль цаашдаа улам сайн болох байх. Шүүгчид албандаа итгэх итгэлийг бий болгосон. Шүүгчдийн цалин хангамж нийгмийн баталгааг хангаж чадсан. Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй болгох ажиллагааг хийсэн. Ил тод их хурал хэлэлцээд байна. Энэ бол нийгэмд ил тод байгаа гэж С.Бямбацогт дарга хэлж байсан. Энэ яг бодитоор ийм байж чадаж байна уу? Бусад шатандаа ямар байдаг вэ? 

Шүүхийн мэргэшсэн, дагнасан байдлын талаар хэлж өгнө үү? Мэргэжлийн шүүгч байлгах тал дээр ямар зүйл орсон бэ?

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд 18 эрх байгаа. Түүний нэг нь шударга шүүхээр шүүлгэх эрхээ хамгаалуулах. Энэ эрхээ хангахын тулд энэ шүүхийн хуулийн зорилго агуулагдаж байгаа. 76 гишүүд бүгд нээлттэй ярьдаг. Харин Ерөнхийлөгч зарлиг гаргахад нэг өдөр гаргасан байдаг. Засгийн газар хуралдаанаар маш олон томилгоо, шийдвэр гаргадаг нэг өдөр л гарсан байдаг.

Тэгвэл парламентээр гарч байгаа шийдвэрүүд урьдчилаад нээлттэй, ил тод, бүхий л түвшиндээ урьдчилж хэлэлцүүлэг хийж, саналууд авч, судалгаа хийж байж хуулийн төслүүд өргөн баригддаг. Өргөн баригдсан төслүүдийг УИХ дээр нээлттэй хэлэлцэж байж шийдвэр гаргадаг. 

ШИНЭ МЭДЭЭ