НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

"Дэм дэмэндээ" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 150 өрхөд дэмжлэг үзүүллээ
2021.01.14
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

"Дэм дэмэндээ" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 150 өрхөд дэмжлэг үзүүллээ

Дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоож, ААН Байгууллагуудын үйл ажиллагаа хаагдаж, өрхийн орлого багасч зарим айл өрх, хүүхдүүд хоол тэжээлийн хомсдолд орох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна. 

Энэхүү хүнд эрсдэлтэй цаг үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгтэй зүйлээр нь нэгэндээ туслах “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аяныг санаачлан эхлүүлээд байгаа юм.

Өнөөдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хамт олон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Дэм дэмэндээ" аянд нэгдлээ.

Тэрээр СХД-ийн 30, 31, 43 дугаар хорооны амжиргааны түвшин доогуур 150 өрхийг сонгож, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалтыг хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ