МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ШИНЭ ХУУЛЬ: 16 хүртэлх насны хүүхэд музей үнэ төлбөргүй үзнэ
2021.01.14
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ШИНЭ ХУУЛЬ: 16 хүртэлх насны хүүхэд музей үнэ төлбөргүй үзнэ

Манай улсад анх 1924 онд буюу 97 жилийн өмнө орчин цагийн музей байгуулагдаж байжээ.

Өнөөдрийн байдлаар  төрийн өмчийн 12, орон нутгийн өмчийн 24, нийт 36 музей үйл ажиллагаа явуулж байна. Мөн их, дээд боловсролын байгууллагуудын дэргэд 16 бэсрэг музей, хувийн хэвшлийн 10 гаруй музей тогтмол үйл ажиллагаа явуулж, сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим байгаа аж. 

Өдий хүртэл музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон түүнийг дагаж гарсан журам, стандартын дагуу ерөнхий зохицуулж иржээ. 

Гэтэл музейн үйл ажиллагааны цаана улсын түүх, соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх, сурталчлах, аюулгүй байдлыг хангах зэрэг үндэсний аюулгүй байдал, соёлын  өвийн асуудлууд тавигддаг. Гэтэл санхүүжилт нь төрөөс бүрэн хамааралтай, үзмэр цуглуулахад хуваарилсан төсөв нь хангалтгүй байсаар байна. 

Цаашлаад түүх, соёлын үнэт өвийг иргэд гар дамжуулах болон хил дамжуулан худалдаалах, музейн зориулалтын барилга, танхимын хүрэлцээ, боловсон хүчин гээд асуудлууд хөвөрнө.


БИЕ ДААСАН ХУУЛЬТАЙ БОЛНО 

Дээрх шаардлагуудын улмаас Засгийн газар Музейн тухай хуулийн төслийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн өргөн мэдүүлсэн. Өмнөх парламентаар хэлэлцүүлэг хийж амжаагүй тус төслийг шинэ парламент өнгөрсөн аравдугаар сараас хэлэлцэж эхэлсэн. Хэлэлцүүлэг үргэлжлэж байна.

Хуулийн төсөл нь Хуулиар музейн үйл ажиллагаа, сан хөмрөг, аюулгүй байдал, ажилтан, үйл ажиллагаанд тавих хяналт гэсэн 6 бүлэг, 19 заалттай.

 
Хуулийн хэлэлцүүлгийг явц
2020.05.01   Засгийн газар хуулийн төслийг өргөн барив
2020.10.21 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, дэмжив.
2020.10.23 УИХ-ын нэгдсэн чуулганаар төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн, дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БСШУС-ын байнгын хороонд шилжүүллээ. 
2020.12.16 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ажлын хэсгийн гишүүнээр Ц.МөнхцэцэгХ.ГанхуягБ.Жаргалмаа нар томилов.
2021.01.11 Ажлын хэсэг 2 удаа хуралдав
2021.01.13 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж дэмжив

Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам "Музейн дүрэмд заасан бол үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм болон музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын соёлын асуудал эрхэлсэн гишүүн тус тус батална"


МУЗЕЙ БОЛ АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Төсөл санаачлагчид хуулийн төслийн гол зорилгыг Монгол Улсад музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, музейн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин батлан хэрэгжүүлэх хэмээн тодорхойлжээ.  

4.1.1.” “музей" гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг хэлнэ

Музей өмчийн ямар хэлбэртэй байх вэ?

  •  төрийн
  •  орон нутгийн,
  • хувийн гэсэн хэлбэртэй байна.

Музейг хэн байгуулах вэ?

Музейн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулах эрхтэй.

Музейн нь зэрэглэлтэй байна.
  • Үндэсний
  • улсын
  • бүс нутгийн гэсэн зэрэглэлийг тогтооно

Энэ зэрэглэлийн дагуу үндэсний болон улсын музейг төрийн хамгаалалтад, бүс нутгийн болон орон нутгийн музейг орон нутгийн хамгаалалтад байх юм.

Музейн нь дараах үйл ажиллагааг явуулна. 

  • соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжлах, нээж илрүүлэх, олж авах
  • үзмэрийг бүртгэх, баримтжуулах, музейн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх
  • соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, үзүүллэг дэглэх, үйлчлэх;
  • гадаад, дотоодод үзэсгэлэн зохион байгуулах;
  • боловсрол, танин мэдэхүйн ажил зохион байгуулах;
  • сургалт зохион байгуулах;
  • эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх,түгээх;
  • гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • үзмэрийг гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцуулах;
  • иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн соёлын үнэт зүйлийг түр хугацаагаар үзэсгэлэн, үзүүлэгт дэглэж ашиглах;
  • хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа

Музейн үйлчилгээнд 16 нас хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй хамрагдана. Харин бусад үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээний төлбөрийн музейн захирал тогтоох юм.

Хуулийн төсөлд музейн сан хөмрөгч, музейн ажилтны чиг үүргийн нарийвчлан зааж өгсөн. Ингэснээр музейн ажилтан мэргэжлийн байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх, үзмэр хадгалалт, хамгаалалтын горимын дагуу байх зэрэг олон улсын стандарт, жишигт нийцүүлэх юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар маргааш хэлэлцэнэ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг ЭНД дарж үзнэ үү.

ШИНЭ МЭДЭЭ