МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.14
Хууль, эрх зүй

Д.Тогтохсүрэн: 2022 оны Улсын төсвийг батлахдаа шүүгчдийн орон тоог нэмхэд онцгой анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдийн /2021.01.14/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шүүхийн тухай хууль баталсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асуулаа:

Тогтоол дээр бол миний санал орох ёстой байсан санал юм. Шүүгч нарын ачаалал их байна. Бид нар цалинг нь нэмээд шүүгчдийн ачааллыг шийдэж чадахгүй. Тэгэхийн тулд орон тоог нэмэх хэрэгтэй байгаа юм. Шинэ хуулийн үзэл баримтлалаар давахын шүүх бол ачаалал эрс нэмэгдэж байгаа. Дээд шүүхийн ачаалал буурч, давахын ачаалал нэмэгдэж байгаа.

Тийм учраас нийслэл, дүүрэгт эрүү иргэний ачаалал их байна гэж судлаачид гаргасан байна. Нийслэлийн давахын шүүх, дүүргийн шүүхүүдийн орон тоог нэмэх хэрэгтэй болсон байна. Нэг хүнд тохирох нормыг гаргаад шүүхийн асуудлыг цэгцэлж 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр үүнийг шийдчих хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй хэдэн шүүгчийн цалин нэмээд үүнийг шийдэж чадахгүй байна. Ачаалал их байна гэдэг хувь хүнд эрсдэл бий болж байгаа юм.

2022 оны Улсын төсвийг батлах үед бүгд шүүгчдийн орон тоог нэмэх дээр онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд нь 2022 оноос 13 шүүгчийн асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хамт авч үзээд, шийдээд явчих хэрэгтэй байна. Ингэж гарц гаргаж өгөхгүй бол болохгүй юм гэсэн саналтай байна. 

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Дээд шүүх дээр харьцангуй ачаалал өндөр байна гэсэн судалгаа хийгдсэн байдаг. Дээд шүүхтэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулиар харьцангуй ачаалал буурах болох боломжтой болж байгаа. Тодорхой гуравхан заалтаар л хэрэг маргааныг хянаж шийдэх асуудал орж байгаа учраас асуудал буурна. 

ШИНЭ МЭДЭЭ