2021.01.14
Эдийн засаг, Худалдаа

Х.Нямбаатар: 2016 оноос хойш Төв банкны тухай хуульд хэдэн удаа гар хүрсэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асуулаа:

Бид 2016 оноос хойш банкны тухай хууль, Төв банкны тухай хуульд хэдэн удаа гар хүрсэн бэ? Үндсэндээ зургаан жил банк, төв банкны хуультай холбоотой өөрчлөлтүүд явагдаж байна.

Өнөөгийн зах зээл дээр чадан ядан үйл ажиллагаагаа явуулж байгаа банкуудад эргээд илүү дарамт болох юм биш үү? Хоёр байгууллага хянана. Манайд төрийн зөшөөрөл, хяналт тавьдаг байгууллагуудын тоо олон болох тусдаа асуудал ихтэй болдог. Нэг талаас Монголбанк, нөгөө талаас Санхүүгийн зохицуулах хороо хянана. ББСБ-д 4 их наяд төгрөгийн эргэлт үүссэн явж байна. Та бүхэн төрийн мөнгөний бодлогоо барьж яг чадаж байна уу?

2005 онд Хадгаламж зээлийн хоршоод дампуурсан. Яг тэр үед тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч ХЗХ-доос хадгаламжаа татаарай гэдэг үгийг олон нийтэд хандаж хэлж байсан. Үүний дараа маш олон ХЗХ-д дампуурсан. Зарим ХЗХ 15 тэрбум төгрөгийн эргэлт хийсэн явж байсан. Тухайн үед банкны тухай хуулиар 4 тэрбум төгрөгөөр дүрмийн сан тогтож байх үед төрийн мөнгөний бодлогыг Монголбанк хяналтаасаа алдсан байсан. 

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар  хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ