2021.01.14
Эдийн засаг, Худалдаа

Х.Болорчулуун: Зохиогчийн эрхийг зөрчсөн хэдэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа:

Монгол Улсад бүртгэлтэй олон улсын хэмжээнд эрх нь бүртгэгдсэн хэдий хэмжээний ийм зохиогчийн эрх байдаг вэ?

Энэ хууль гарснаараа оюуны бүтээлийг хулгайлсан, зохиогчийн эрхийг ашигласан хүмүүс болон байгууллагад ямар хариуцлага ноогдуулах вэ? Тэр хариуцлага маш тодорхой байх ёстой. Зөрчлийн хууль уу, эрүүгийн хууль юм гэдэг нь тодорхой байх хэрэгтэй.

Түүний асуултанд Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ