МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.14
Эдийн засаг, Худалдаа

Л.Мөнхбаатар: Орон нутагт оюуны өмчийн эрхийг хамгаалах салбарыг байгуулах боломжтой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Оюуны өмчийн хуулийг багцаар авч үзэж байгаа нь зөв зүйтэй юм. ОУ-ын Оюуны өмчийн байгууллага бол гэрээ конвенцийг олноор гаргадаг түүнтэй холбоотой дүрэм журамуудыг байнга шинэчилж гаргаж байдаг. Ийм учраас түүндээ нийцүүлж ойр ойрхон шинэчилж гаргадаг юм.

Оюуны өмч патент, барааны тэмдэг гээд өргөн хүрээгээр авч үзвэл нийгмийн бүх салбаруудтай холбогддог. Тэр байтугай гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудалтай ч холбогдоно. Оюуны өмч, зохиогчийн эрхийг хэр хуульчилсан тэр газар гадаадын хөрөнгө оруулалт орох таатай нөхцөл болж орж байх жишээтэй. 

Оюуны өмчийн байгууллага орон нутагт хөлгүй ийм байгууллага. Төв дээрээ цөөхөн хэдэн ажилтантай. Орон нутагт энэ хуулийн хэрэгжилтийг хангах талаар энэ шинэ хуульд орсон уу? Хэрэгжилтийг хангах асуудлыг хэрхэн яаж зохион байгуулж байна вэ?

Төрийн бус байгууллагаар төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгүүлэх хуулийн зохицуулалт байдаг. Үүнийг хуулиараа хэрхэн нээж өгч зохицуулж байгаа вэ? Яагаад гэхээр Хөгжмийн зохиолчдын холбоо, Зохиолчдын хороо гээд эрх ашгийг хамгаалах зорилготой мэргэжлийн байгууллагууд байгаад байдаг. Эдгээр байгууллагуудаар ТББ-даа төрийн тодорхой чиг үүргүүдийг нь хариуцуулаад явах боломж нээгдэж байгаа юу?

Түүний асуултанд Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ