2021.01.15
Улстөр

С.Ганбаатар: Монгол Улсын газрын доорх алтыг 6.72 тэрбум ам.долларын барьцаанд тавина гэжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.15\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Үндсэн хуулийг УИХ-ын гишүүд битгий хэл хэн ч тайлбар хийхгүй. Ард түмэн санаа бодлоо хэлнэ. Тэрийг нэг тайлбарыг нөгөө тайлбараар тайлбарлаж болохгүй. Хуулийн заалтын 6.2-р заалт дээр гишүүдтэй санал нэг байгаа. Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаа дээр анхаараарай. Олон улсын гурван хэвлэл мэдээлэл дээр Монгол Улсын газрын доор байгаа алтыг 6.72 тэрбум ам.долларын барьцаанд тавина гэдэг асуудлыг ярьсан байгаа. Энэ бол нийтийн өмч гэдэг асуудлаас болсон байх бүрэн магадлалтай. Энэ талаар бүх гишүүд рүү би бичиг явуулсан байгаа. 6.2-р заалтаар ард түмнээс санал асуулга авъя гэсэн зарим нь хариу ирүүлсэн, зарим нь хариу ирүүлээгүй. Энэ талаар ард түмэндээ хандаж тайлан тавина. 

УИХ, Засгийн газрын Ерөнхий сайдын хуулийн хэлтэс байж болохгүй. Ерөнхий сайдыг ард түмэн сонгоогүй. УИХ-ын гишүүдийг сонгосон. Бид сонгогчдоо хүндэтгэж хүндэтгэлтэй хандах ёстой.

Худалдаа аж үйлдвэрийн танхим мэргэжлийг хөгжүүлэх байгууллага. ҮЭ-ийн эрхийн тухай хууль, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийн санхүүжилтийн санаачлага, өрсөлдөөний тухай хууль гээд ер нь ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчидтэй холбоотой долоон хууль орж ирсэн. Миний санаачлаад та бүхэнд Засгийн газраараа суурь хууль учраас хамтдаа оруулж хэлэлцье гэж санаачилсан бизнес эрхлэгчдийн эрхийн тухай хууль.

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гишүүдийн хэлж байгаа УИХ бол төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага. УИХ-д өөрийн гэсэн онцгой бүрэн эрх байдаг шүү гэдэгтэй санал нэг байна. Энэ ч хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл дээр Засгийн газар чиглэл өгөөд энэ хуулиудыг та нар оруулж ирээрэй, энийг болон үүнээс гадна хуулиудыг УИХ-ын гишүүд оруулах эрхтэй шүү гэдэг байдлаар явж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ