МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа гишүүний суултыг Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжлээ
2021.01.18
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Одонтуяа гишүүний суултыг Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжлээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Бид эх орондоо ирмээр байна” суултыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлсэн.

Тэрээр эх орондоо буцах хүсэлтэй шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг яаралтай татан авах ёстой хэмээн үзэж уг суултыг зарласан. Мөн буцах өдрөө хүлээж байгаа иргэдэд хоол хүнс, орон байр болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, нислэг цуцласан гэнэтийн шийдвэрээс үүдэн иргэдэд учруулсан хохирлоо Засгийн газар барагдуулах хэрэгтэй гэж үзэж буй.

Мөн төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлж, төлөвлөх боломж олгохыг ҮАБЗ-с шаардсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд "Бид эх орондоо ирмээр байна" суултыг дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсэг зурлаа.

ШИНЭ МЭДЭЭ