МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024"-ийг зохион байгуулах хамтарсан тушаал гаргалаа
2021.01.19
Байгаль Орчин, Аялал жуулчлал

"НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024"-ийг зохион байгуулах хамтарсан тушаал гаргалаа

"НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Монгол Улсын шадар сайд, БОАЖ, ХЗДХ, УУХҮ-ийн сайдын хамтарсан тушаал гарлаа. 

Алтыг нь авч авдрыг нь хаядаг хандлага ноёлсоныг эх орны өнцөг булан бүрт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн, ухаж төнхсөн нүх, газар шороо харуулдаг. Ингэснээр уг байдлыг өөрчилж, ашигласан газрыг нөхөн сэргээх ажлыг чанартай, хуулийн дагуу хийж гүйцэтгэхийг аж ахуй нэгжүүдээс шаардах юм. Энэ ажилд олон салбарын хамтын ажиллагаа чухал. Тиймээс Монгол Улсын шадар сайд, БОАЖ, ХЗДХ, УУХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг байгууллаа. 

Уг ажлын хэсгийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр ахалж ажиллана. 

ШИНЭ МЭДЭЭ