2021.01.21
Улстөр
Ж.Сүхбаатар: Ерөнхий сайд ёс суртахууны улс төрийн том хариуцлага үүрч байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд оролцож байна. Ерөнхий сайдын огцрох хүсэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.