2021.01.22
Улстөр
Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүтцэд ихээхэн өөрчлөлт орохгүй байх
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шинэ Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналтайгаар дэмжсэн.
Одоо МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж байгаа бөгөөд дараагийн Ерөнхий сайдын нэрийг эцэслэн тодруулж, УИХ-д оруулж ирэх юм.
Шинэ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг бөгөөд хуучин танхимын ихэнх сайд нарыг үлдээж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад буй.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газрын бүрэлдэхүүний талаар хувь хүний байр суурийг хэлэхэд ихээхэн өөрчлөлт орохгүй байх. Шинэ Ерөнхий сайд шийдвэрээ гаргах байх. Засгийн газрын зарим сайд нар ажлаа дөнгөж эхэлж байхад халаа сэлгээ хийж, бүтцийн өөрчлөлт хийх хэрэггүй байх гэсэн байр суурьтай байна" гэж хэлжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05