МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Цэрэнпунцаг: Малчиддаа хөнгөлөлт үзүүлэх заалт оруулах боломж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Энэ хуулийг дэмжиж байна. Бас л оройтож байгаа хууль. Даруйхан батлах хэрэгтэй байгаа юм. Л.Энх-Амгалан гишүүний ярьж байсан санал дээр малчдад сурталчилгаа сайн хүргэхгүй бол хуулийн талаар ойлголт муутай байна.  Сурталчилгаа сайн хийх хэрэгтэй.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч хоёроо тусад нь ялгаад малчиддаа хөнгөлөлт үзүүлэх заалт оруулах боломж байна уу? Ажлын хэсэг дээр ярилцсан зүйл байна.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.

Өмнөх парламентийн үед Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл 20-хон хувийн шимтгэл төлдөг учраас нийгмийн хамгааллын гадна байна гээд энэ хуулийг гаргасан. Өнгөрсөн жил 88.000 орчим иргэн хамрагдана гэсэн боловч 20 хувь буюу 19.000 иргэн хамрагдсан байна. Энэ нь ковидтой холбоотой. Тийм учраас энэ хуулийн хэрэгжилт хугацааг нэг жилээр сунгахаар өргөн барьж байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ