МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Тэтгэвэр тогтоолгосон хүн энэ хуульд нөхөн хамрагдаж болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Энэ хуулийг дэмжиж байгаа. Манай дүүргийн иргэдээс ирсэн асуултууд байна.

Тэтгэвэр тогтоолгосон хүн энэ хуульд нөхөн хамрагдаж болох уу? Баримт материалаа бүрдүүлээд, шаардлага хангавал энэ хуульд хамрагдаж болох уу?

Яг өнөөдөр тэтгэврийнхээ материалыг өгөх гээд зогсож байна. Ингэж асууж байна: 62 настай, өмнө нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй. Одоо өгөх гэхээрээ энэ хууль хэлэлцэхээр өгөх үү үгүй юу гэдгээ шийдэж чадахгүй байна. Хууль дээр 60 нас гээд заачихсан. Надад хамрагдах бол би эртхэн өгч байх уу?

Дөрвөн хүүхэдтэй ээжүүд дээр үед эрт тэтгэвэрт нь гаргаад цалин их бага тогтоолгосон гээд 2012-2016 онд шүүхэд хандаж байсан зүйлүүд байсан. Энэ ээжүүд энэ хуульд хамрагдаж болох уу?

Хувиараа хөдөлмөр эрхлэгч нэг гишүүнтэй хувийн компанид ажиллаж байсан хүн, хувийн хэвшил ААН ажиллаж байсан хүмүүс хамрагдаж болох уу?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

Энэ хуульд хэн хамрагдах вэ гэхээр: Өндөр настны тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэвэр, цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгож байгаагүй хүмүүс тогтоолгож болно.

15-60 насны 61 нас хүртэлх иргэд бүрэн хамрагдах боломжтой.

1995-2019 онд малчинаар ажилласан буюу А данстай байсан хугацаа, тухайн оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.

Хувиараа хөдөлмөр эрхэлж байсан буюу татвар төлсөн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ