2021.01.23
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Бат-Эрдэнэ: Томоохон төслүүд хэрэгжихдээ Монгол улсыг өрөнд оруулдаг дутагдал байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Газрын тостой холбоотой ер нь Монголчуудын хүсэл мөрөөдөл бол нефть, шатахууны хувь гадаадаас хамааралгүй зөвхөн дотоодын хэрэгцээг хангах өөрийн үйлдвэртэй болох мөнхийн хүсэл мөрөөдөлтэй. Энэ том төслийг хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Тооцоо судалгаа, сая яригдсан асуудлуудаа сайтар үзэх шаардлагатай байна.

Манайд төвөгтэй нэг зүйл нь аливаа төсөл хөрөнгө оруулалтын өгөөж, нөхөх хугацаа, төсвийн анхны хөрөнгө оруулалт байнга нэмэгдээд явчихдаг.  Энэ талаар та бүхэн хэрхэн тооцож байгаа талаар хариулт өгвөл сайн байна.

Оюутолгойд анх 2.4-2.8 тэрбум ам.доллараар эхэлж яригдаад л тэгээд 5.1, 7.2 гээд үүнээс хойш мэдэхгүй болсон. Одоо бол Оюутолгойгоос бид үр өгөөжөө авч чадахгүй. Адаг сүүлд нь 22 тэрбум ам.долларын өрөнд ороод үлдэх юм гэсэн. Ингэж том төслүүдийг хэрэгжүүлээд үр дүн алга. Гадаадын үндэстэн дамнасан улсууд ямар хэмжээнд болгодгыг бид яг биеэрээ үзэж байна. Ийм байдлаар явуулж болохгүй. Сүүлийн үед харахад зөвхөн нэг улсын биш дэлхийн дөрвөн улсын том шүүхээр Оюутолгойтой холбоотой асуудал яригдлаа.

Ажлын хэсгийн төлөөлөл:

Үндсэн дамнасан корпорацууд шууд үгсэн хуйвалдагч гэх юм уу гадаадад том төсөл хэрэгжүүлдэг компаниудын санхүү эдийн засгийг хянах, тэдэнд тааруулах маш хүнд байдаг. Манай үйлдвэр таван үндсэн гэрээгээр хийгдэж байгаа.

  1. Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ,
  2. Технологийн бус барилга байгууламж гээд сая байгуулагдаж байгаа GMC компаниудын гэрээ
  3. Дагалдах байгууламжууд
  4. Цахилгаан станц
  5. Лицензтэй технологиуд гээд хамгийн хүнд нь дөрөв дэх нь юм.

ШИНЭ МЭДЭЭ