2021.01.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
УОК-ын Шуурхай ажлын баг цахимаар хуралдав
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын баг өнөөдөр цахимаар хуралдав.
Улаанбаатар хотод бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүдийг нээснээр коронавирусний халдвар тархах эрсдлийг нэмсэн байна. Иймд халдварын эрсдлээс сэргийлэхийг Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар холбогдох албанынханд үүрэг болголоо.
Сүүлийн өдрүүдэд зөвхөн Улаанбаатар хотод коронавирусний халдвар бүртгэгдэж байгаа. Гэхдээ халдвар авсан хүмүүстэй ойр байсан иргэд олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар хаанаас авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна. Иймд иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Монгол Ардын Намын XXX их хурал боллоо
2021.12.06
Нийслэлийн 2022 оны төсвийг баталлаа
2021.12.03
Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
2021.11.19