2021.01.25
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах санал хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтын дүнг энэ долоо хоногт нэгтгэх бөгөөд үр дүнг нь Шадар сайдад хүргүүлэх юм. Энэ үеэр тус сугалааг зохион байгуулахыг болиулах саналаа мөн хүргүүлнэ гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Тэрбээр "Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна" гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ