2021.01.26
Улстөр
Д.Тогтохсүрэн: 33 тэрбумын зээлтэй нэр холбогдсон гишүүд бизнес эрхлэж байхдаа зээл авсан юм билээ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өгсөн зээлүүд дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл авсан талаар мэдээлэл гарсан.
Улмаар дээрх гишүүдийг шалгах прокурорын хүсэлт ирсэн талаар ч мэдээлэл цацагдаад буй.
УИХ дахь МАН-ын бүлэг дээрх гишүүдтэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаараа хэлэлцсэн эсэх асуудлыг бүлгийн даргаас тодруулахад “Гишүүдтэй холбоотой прокуророос албан бичиг ирээгүй. Гишүүдийн нэр холбогдоод буй асуудал нь бизнес эрхэлж байхдаа авсан зээлийн асуудал юм билээ. Түүнээс биш УИХ-ын гишүүн болоод зээл авсан асуудал биш” гэсэн юм.
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар эл асуудлыг зохион байгуулалттай гүтгэлэг хэмээн мэдэгдэж байсан юм.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05