МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Одонтуяа: Гадаадад байгаа иргэдээ татан авах тал дээр хүч хаяж ажиллах болсон

УИХ дахь Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Цар тахалтай холбоотой, хилийн чанадад байгаа иргэдийг татан авах ажиллагаатай холбоотой асуудлууд болон УОК-ын шийдвэрүүдийн талаар хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

"УОК, Гадаад харилцааны яам болон холбогдох албаныхан сайн ажиллаж байгаа. гэхдээ хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажиллагаагаа дахиад нэг хүч хаяж анхаарал хандуулахгүй бол тухайн иргэд хоол, байрны ч мөнгөгүй хүнд болсон байна. Олон жирэмсэн эхчүүд надад захидал ирүүлж байна. Саяхан болсон явдалд иргэд хэрхэн хандаж байгааг та бүхэн харж байгаа байх.

Дүүргийн Засаг дарга байхдаа ханиад томууны үеэр хүүхдийн тоглоомын өрөөнүүдэд УЗН-ээс ор аваад хүүхдүүдээ хэвтүүлэн эмчилж байсан. Том том эмнэлгүүд байгаа. Тэндээ ирсэн хүмүүсээ хүлээгээд авах боломжтой гэж харж байна.

Шинжилгээний хариу сөрөг гарсан хүмүүс онгоцоор ирнэ. Эерэг гарсан хүмүүсээ хаяхгүйгээр тухайн орон нутагт нь эмчлүүлэх тухай заалтыг тогтоолд оруулсан. Хурдлахгүй бол цаг алдах аюултай. Зун бид их хүчээр олон хүнээ татан авах байж. Одоо вирусний мутацид орсон хэлбэр тархалт ихтэй байгаа учраас бүр аюултай байдал үүснэ. Тиймээс хүмүүсээ яаралтай татан авах хэрэгтэй. Ялангуяа БНСУ-д байгаа иргэдээ яаралтай авах хэрэгтэй.

Бид энэ тогтоолд УОК болон холбогдох байгууллагуудад санхүүжилтийн асуудлыг шийдэх заалт оруулсан. Оны эхэн үе учраас тодорхой мөнгөний эх үүсвэр байгаа. Эх орондоо байгаа бид бүсээ чангалж болно. Тэнд байгаа иргэд маш хүнд сэтгэл санааны асуудалд ч орсон учраас маш их сэтгэл зовж байгаагаа илэрхийлж байна."

ШИНЭ МЭДЭЭ