МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг: 16 нас хүртэл насны хүүхдүүд Музейг үнэгүй үзүүлэх нь зөв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаа Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Энэ хууль бол шинэ хуль. Өмнө нь музейн эрх зүйн орчин хууль биш дүрэм журмаар зохицуулагддаг байсан. Маш чухал хууль юм. Нөгөө талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ард иргэдээ соён гэгээрүүлэх чиглэл тэр дундаа музейн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн чухал юм. 

Ажлын хэсгийн танилцуулгаас тодруулах зүйл байна.

- Музейг 16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй үзнэ гэж байгаа нь маш зөв. 16 насны иргэн Монгол Улсын харьяат байх нь зүйтэй гэдгийг гишүүд дэмжсэн. Үүнийг эцсийн найруулга дээр хассан байна. Ямар шалтгаан байгаа вэ?

- Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа 2022 оны 1.1-нн гэсэн байна. Ингэж жилд хойшлуулах ямар шалтгаан, бэлтгэл хангах шаардлага байгаа вэ? Одоо дулаараад хавар болохоор энэ хууль хэрэгжиж эхлэх боломжгүй юм уу?"

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгээс хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ