2021.01.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
П.Анужин: Музейн цахим санг бүрдүүлснээр үзмэр алдагдахаас хамгаалагдана
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаа Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн П.Анужин:
Хуулийг дэмжиж байгаа. Музейн үзмэрүүдийн хамгаалалтын асуудал чухал. Үндэсний статистикийн мэдээллээр 2016 онд 281,107 үзмэр байсан бол 2019 онд 244,918 үзмэр бүртгэгдэж 3 жилийн дотор 36000 үзмэр алга болжээ. Үзмэр алга болоход музейн удирдлага, ажилтнуудын хариуцлагын асуудал яригдана. Үүнийг хуульд яаж орсон бэ?
Ажлын хэсгээс хариулт өглөө.
Хууль батлагдсанаар хадгалалт, хамгаалалт сайжирна. Стандарт, хэм хэмжээг сайн тусгаж өгсөн. Таны мэдээлэлд дурдсан 36000 үзмэр алга болсон гэсэн тоо мэдээлэл буруу байна.
УИХ-ын гишүүн П.Анужин:
Статистикийн газраас ийм зөрүүтэй мэдээлэл яагаад гарч байна вэ? Үүн дээр анхаараарай. Музейн цахим санг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн санал оруулж байна. Хэрэв цахим сантай болж чадвал үзмэр алдагдахаас хамгаална гэж үзэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
П.Анужин: ХНХЯ ажлаа хий, хуулиа оруулж ир
2023.10.06
“Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа
2023.08.24