МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ц. Цэрэнпунцаг: Энэ төсөл өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц. Цэрэнпунцаг:

Хамгийн гол нь энэ хуулийг шуурхай шийдэж, төслөө явуулах хэрэгтэй.Төрөөсөө дэмжлэгээ авах гээд байна. Ус ашигласны 2 тэрбумыг чөлөөлж өгөх хүсэлт иржээ. Бас Хөгжлийн банкны 12 хувийн хүйтэй зээл өндөр гэж байна. Энэ төсөл хэрэгжсэнээрээ гадагшаа урсаж байгаа валютын урсгал зогсож, ажлын байр нэмэгдэнэ гээд олон ашиг авчирна.

Төслөө цаашаа яаж явуулах гэж байна вэ? Улсаас татаас аваад явахгүй.Өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй.Эрхэлсэн айлын хүүхэд шиг байж болохгүй.Төслийг чадваржуул.Анхнаасаа эрүүл саруул, санхүү ил тод төсөл байх хэрэгтэй.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг:

12 хувийн зээлийн хүү өндөр. Энэтхэгээс 1,75 хувийн хүүтэй зээл авч байгаа. Ус ашигласны нөхөн төлбөр биш. Цаашдаа үйлдвэр өрсөлдөх чадвартай байна. Улсын зардлыг үргүй гаргахгүй гэсэндээ энэ саналыг тавьж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ