2021.01.26
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Б.Саранчимэг: Баталсан хуультай давхацсан заалт оруулсан хууль хэлэлцэх шаардлага бий юу?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
"Цар тахалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд, Засгийн газраас хууль, тогтоолын төслүүдийг өргөн барьсаар байгаа. Ш.Адьшаа гишүүний өргөн барьсан төсөл ч эдгээрийн нэг юм. УИХ-аас өнгөрөгч оны 4 дүгээр сард Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэл Засгийн газарт өгөх тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолын 7.1.16-д голомтод ажиллаж халдвар авсан төрийн албан хаагчдад нөхөн олговор олгох асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаад шийдвэрлээд явж байгаа. Тиймээс энэ үйлчилж буй хуулиар дээрх асуудлыг зохицуулж байгаа учраас нэмж ийм хууль санаачлах шаардлага бий юу?"
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16