2021.01.27
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Ж.Сандагсүрэн: Нийслэл саарал ус түлхүү ашиглах бодлого барина
Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн байна. Өнөөдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа.
Ингэснээр хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлж станцуудад нийлүүлнэ гэж тооцож байна. Мөн саарал усны ашиглалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Эцэст нь усны засаглалыг бэхжүүлж, уян хатан дэд бүтцийг бий болгох юм. Өнөөдрийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, Монголын мянганы сорилын сангийн корпораци, НЗДТГ, Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ
ШИНЭ МЭДЭЭ


Монгол Ардын Намын XXX их хурал боллоо
2021.12.06

Нийслэлийн 2022 оны төсвийг баталлаа
2021.12.03





Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
2021.11.19