МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүгд Найрамдах Перу Улс руу визгүй зорчдог болно
2021.01.27
Гадаад харилцаа

Бүгд Найрамдах Перу Улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын Загсийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:
- "Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг батлав.

Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчид 59 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 17 улсад, албан паспорт эзэмшигчид 53 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 12 улсад визгүй зорчих боломж бүрдлээ.

- "Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй харилцан визгүй зорчих юм. Монгол Улсын энгийн паспорттой иргэд 24 улс, үүнээс Латин Америкийн Бразил, Уругвай, Чили, Аргентин, Куба, Эквадор Улсад визгүй зорчиж байна.

- Дэлхийн худалдааны байгууллагын "Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам"-ыг батлав.

Журам нь импортын тухайн барааны хэт их нийлүүлэлтээс дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учирсан, учруулах эрсдэл бий болсон эсэхийг хянан магадлах, дүгнэлт гаргах, хамгаалалтын арга хэмжээ авах, арга хэмжээг сунгах, дахин хэрэглэх, хэрэгжилтэд хяналт тавих талуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох юм.

ШИНЭ МЭДЭЭ