2021.01.27
Улстөр

Б.Саранчимэг: Цаашдаа Монгол төрийн залгамж халааг үргэлжлүүлээрэй

УИХ-ын чуулганы \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байгаад баяр хүргэе Амаргүй хүн цаг үед томилогдох нээ. Тойргийн гишүүдтэйгээ уулзаад явж байхад шударга ёсыг их хүсэмжлэн ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай Засгийн газар Шүүхийн шинэчлэл хийж чадсан. Олон ажлыг бодит ажил болгосон. Цаашдаа Монгол төрийн залгамж халааг үргэлжлүүлээрэй.

Л.Оюун-Эрдэнэ "Алсын хараа" гэсэн 2050 баримт бичгийг 2000 гаруй эрдэмтэдтэй хамтарч УИХ аар батлуулсан. Цаашдаа ногоон хөгжлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлээрэй.Таны олон ажил хүлээж байна. Вакцин,гадаадад байгаа монголчуудын асуудал гээд шийдэх олон зүйл бий. Эрчтэй, хүчтэй ажиллаарай.

ШИНЭ МЭДЭЭ