УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хороог байгуулах, ажлын хэсгийг байгуулах тал дээр тал бүрээс нь сайн ярьсан. Ажлын хэсэг Монгол улсад анх удаа сонгон шалгаруулалтын засаглал гэдгийг бий болгож байгаа. Олонх, цөөнх, Ерөнхийлөгч, хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл болсон 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, нууцаар санал хурааж, УИХ-д оруулж ирж томилгооны сонсгол хийж ШЕЗ, Сахилгын хороо байгуулагдахаар болсон.
УИХ-ын гишүүн Пүрэвдорж үндэслэлгүй их гүтгэж байгаа. Миний хувьд өөрийн гишүүний хувь санаачлагаар, ажлын хэсгийн зүгээс Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт тэр дундаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэг ч зарчмын зөрөөтэй санал гаргаж, батлуулаагүй гэдгийг албан ёсоор мэдээлэл өгнө. 2018.03 сард би Дотоод хэргийн сургууль дээр хэлэлцүүлэг зохион байгуулж тухайн үеийн Хууль Зүй Дотоод хэргийн сайд Нямдоржид хандаж Хөөн хэлэлцэх зохицуулалтаа нэн яаралтай солиулах зөвлөмж хүргүүлж байсан. Жилийн хугацаанд өөрчлөөгүй.
2019.01.10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй дагалдуулж тухайн үед би Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа энэ хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолохгүй байх, Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүх, прокурорт эргэж дуудах хууль оруулж ирсэн. Энэ хуулийн хүрээнд олон хүн авилга, хээл хахуулийн хэргээр дуудагдаад явж байна.
Нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байхыг өөрчлөх санал ирүүлсэн. Цэц бага суудлын хурлаараа дүгнэж Их хуралд ирүүлсэн.Улс төрийн оноо авах гэж хүнийг ингэж гүтгэж болохгүй.