2021.01.29
Улстөр

Б.Саранчимэг: Төрийн бодлого тогтвортой үргэлжилж явах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. 

Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

МАН-ын эмэгтэй гишүүд шийдвэр гарах төвшинд ажиллах санал тавьж байсан. Эмэгтэй сайдууд орж ирж байгаад баяртай байна. Сайдууд бодлогоо гаргаж салбар бүр уялдаатай байгальд ээлтэй улсаа хөгжүүлээрэй. Нийгэмд ээлтэй хүмүүжил олгох тал дээр анхаараарай. Ногоон хөгжлийг дэлхий нийт жишиг болгож байгаа. Өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс их очдог болсон. Ийм хүрээлэн олон болгох шаардлага бий.

Иргэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хурдан,хариуцлагатай байлгахыг шаардаж байгаа. emongoliya гэсэн төрийн ажлыг хурдан шуурхай цахим болсон. Ийм инновацыг дэвшүүлсэн ажил их хийгээрэй. Өнөөдөр хэн сайд болохоос үл хамаарч төрийн бодлого тогтвортой үргэлжилж явах ёстой. Онцгойлон эрүүл мэндийн салбарт олон ажил хүлээлгэж байгаа. Нэг хүний хариуцлагагүй хүний ажлаас болж салбарыг бүхэлд нь харлуулж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ