2021.02.01
Эрүүл мэнд
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмжтэй боллоо
Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нарын гишүүд болон ЭМЯ-аас Архангай аймгийн удирдлагуудтай 2021 оны 12 дугаар сард цахим хурал хийж, аймаг орон нутгийн зүгээс коронавирусний цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм.
Энэ үеэр PCR шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг аймгийн нэгдсэн эмнэлэгт шийдвэрлэж өгөхөөр болсон. Энэ ажлын хүрээнд улсын төсвийн 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар PCR шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.
Энэхүү тоног төхөөрөмжүүдийг байрлуулах 2-3 өрөөг зориулалтын дагуу засварлаж суурилуулах шаардлагатай бөгөөд мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд очиж, угсарч хүлээлгэн өгөх юм байна.
Мөн 2020 онд ЭМЯ-наас Архангай аймагт томографийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн ба суурилуулах ажил хараахан эхлээгүй бөгөөд Улаанбаатар хотоос инженер, техникийн ажилтнуудыг хүлээж байгаа аж.