“Монгол Улсад тулгамдсан 76 асуудал” санал асуулга эхэллээ
2021.02.03
Эдийн засаг, Худалдаа

“Монгол Улсад тулгамдсан 76 асуудал” санал асуулга эхэллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас "Монгол Улсад тулгамдсан 76 асуудал"-ыг УИХ-ын гишүүдтэй хамтран шийдвэрлэх ажлыг эхлүүллээ.

Энэхүү онцолсон 76 ажилд ямар асуудлыг дэвшүүлэн, шийдвэрлүүлэх нь иргэн таны сонголт юм. Энэ долоо хоногийн даваа гараг /2021.02.01/-аас эхлэн “Монгол Улсад тулгамдсан 76 асуудал” санал асуулгыг эхлүүлж байгаа юм байна.

Санал асуулгаас гарсан үр дүнг нэгтгэн, иргэдээс хамгийн олон санал авсан 76 асуудлыг сонгон УИХ-ийн гишүүдэд танилцуулах юм. Иргэн та өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ШӨХТГ-т саналаа ирүүлээрэй.

Хүн бүр эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулан, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг үнэн зөв, нээлттэй, ил тод байдлаар ирүүлэхийг уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ