Рио тинто компанитай анхны цахим хурал хийлээ
2021.02.03
Уул уурхай, Ашигт малтмал

Рио тинто компанитай анхны цахим хурал хийлээ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, Рио Тинто компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлан ажиллаж байгаа билээ. Уг ажлын хэсэг Рио тинто компанийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болдтой анхны цахим хуралдаанаа хийлээ. 

2023 оны нэгдүгээр сард оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орж 2029 он гэхэд оюутолгойн жилийн борлуулалт 29 тэрбум ам.долларт хүрэх санхүүгийн загварчлал гарсан. Гэвч борлуулалтын 12 тэрбум ам.долларыг элэгдэл хорогдолд тооцно гэж тайлагнасан тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газраас байгуулсан "Рио Тинто" компанитай Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх ажлын багийн гишүүн Б.Солонго өмнө нь хэлж байсан. Тэгвэл өнөөдөр 2 тал анхны хурлаа хийсэн байна. 

"Бид бүгд нэг завин дээр байгаа" гэдгийг Рио тинто компанийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд онцолж байлаа. Анхны хурал амжилттай боллоо гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим хуудастаа дурьдсан байна.

ШИНЭ МЭДЭЭ