МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нартай цахим хурал хийлээ
2021.02.05
Орон нутгийн хөгжил

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нартай цахим хурал хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 2020 оны сонгуулиар Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчдын итгэлийг хүлээн УИХ-д сонгогдон ажиллаж байна. УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллаж, чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, тухайн хугацаанд УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоолыг ард, иргэддээ танилцуулан, тайлагнаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Чингэлтэй дүүргийн нийт 19 хорoодын Зaсаг дарга нартай цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар,
  • УИX-ын нaмрын ээлжит чуулгaны хугацаанд хийсэн ажлын талаарх товч тайлан мэдээлэл;
  • 2021 онд дүүрэгтээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажил, арга хэмжээгээ танилцуулах;
  • Хорoодын Зaсаг дaрга нарынхаа санал хүсэлтийг сонсож, хамтарч ажиллах талаар ярилцан цаг үеийн мэдээллүүд харилцан солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ