Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр БГД-ийн багш, сурагчдад дата бэлэглэлээ
2021.02.08
Орон нутгийн хөгжил

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр БГД-ийн багш, сурагчдад дата бэлэглэлээ

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилсан “Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA” уриалгад НИТХ төлөөлөгч, Нийслэлийн иноваци технологийн алба хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр нэгдэж, хамгийн ихээр дэмжин ажилласан юм.

Тэгвэл өнөөдөр түүний урилгаар үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөллүүд ирж, Баянгол дүүргийн багш нарт дата эрх бэлэглэлээ. 

Тус үйл ажиллагаанд НИТХ төлөөлөгч, Нийслэлийн инноваци технологийн алба хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, БГД-ын ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Gmobile, Mobicom, Unitel компаний төлөөллүүд мөн сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.

НИТХ төлөөлөгч, Нийслэлийн иноваци технологийн алба хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр:

Монгол улсын Засгийн газар хөгжлийн голлох хөтөлбөртөө цахим шилжилт хийж ухаалаг засаглал, цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлж иргэнээ дээдэлсэн нийгмийг бүтээхээр томьёолсон байгаа. Үүнээс гадна ЕБС-ийн II улирлын хичээл цахимаар эхлээд удаагүй байна. Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилсан “Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA” уриалга нь энэ цаг үед маш зөв асуудлыг дэвшүүлсэн тул миний бие дэмжин, багш, сурагчдынхаа асуудлыг шийдвэрлэж ажилласандаа баяртай байна. 

Миний хувьд Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон бөгөөд Unitel компанитай хамтран өөрийн сонгогдсон тойргийн дата хэрэглээ зайлшгүй шаардлагатай байсан ахлах ангийн 834 сурагч, 670 багшид бүтэн нэг жилийн дата эрхтэй дугаар, мөн G Mobile компаний дэмжлэгтэйгээр 1000 багшийн гурван сарын дата эрхийг бэлэглэж байна. Хамтран ажилласан үүрэн операторын G Mobile, Unitel компаний хамт олонд талархал илэрхийлье. Бид цаашид энэ мэт нийгэм рүү чиглэсэн олон үйл ажиллагааг үргэлж зохион байгуулах болно. 

БГД-ын ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: 
“ УОК-ын 2021 оны 01 дүгээр сарын 31-ний шийдвэрээр энэ сарын 1-ний өдрөөс эхлэн II улирлын хичээлийг цахимаар зохион байгуулж байна. Тиймээс миний бие багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс “Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA” уриалгыг дэвшүүлсэн. Тус уриалгыг маань дэмжиж, хамтран ажилласан НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн иноваци технологийн алба хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярт талархал илэрхийлмээр байна. 

ШИНЭ МЭДЭЭ